Ковид-19 цар тахлын эрсдэлээс сэргийлж, “Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй мянган иргэнд тандалтын шинжилгээ хийх аж.
Баянзүрх дүүрэгт энэ сарын 4-8-ны өдрүүдэд “Нэг өрх-нэг иргэн” аяныг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, эхний ээлжинд 28 хорооны 14 хороог эхэлж хамруулахаар болсон байна. Шинжилгээнд хамрагдах 20 мянга гаруй иргэдийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, худалдаа үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг иргэд, халдвар олноор илэрсэн хороо, өвчлөх эрсдэлтэй суурь өвчтэй иргэдийг нэн түрүүнд хамруулахаар зохион байгуулж байна. Иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой.
Мөн сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэдийн хувьд хуучин шинжилгээ авч байсан цэгүүдэд очиж хамрагдах боломжтой. Шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн онцгой байдлын үед зөвлөгөө, мэдээлэл өгч буй “Call center”-ийн 1800-1063 дугаар, БЗД-ийн Шуурхай штабын 93190092 зэрэг утсаар холбогдож тодруулах боломжтой юм.
Шинжилгээ авах цэг нь:
- Амгалан Цогцолбор сургууль
- 97-р сургууль
- 21-р сургууль
- 44-р сургууль
- 133-р сургууль
- 14-р сургуулийн байр
Тусгайлан бэлтгэсэн дээрх цэгт 08:30-18:00 цагийн хооронд шинжилгээ авна.