УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан залуустаа ном уншихыг уриаллаа. Тэрбээр “Номын хуудас эргэх болгонд цагийн зүү буцаад ухарч байдаг. Айхтар тахлын хоёр дахь давалгаа эргэсэн энэ цаг дор дэлхий нийт зогсонги байдалд ороод бараг 1 жилийн нүүр үзлээ.
Манай улсын хувьд байдал хүнд байгааг хэн хүнгүй л мэдэж, бас мэдэрч байгаа. Бодит амьдрал дээр бидний хөл тушаатай ч та хүсвэл тархины тушаагаа хэдийд ч тайлах боломжтой. Бусдын бичсэн, эсвэл зурагласан төсөөлөл бүхий кино контент хэчнээн сайн бүтээл байгаад ч таны төсөөллийг хязгаарладаг.
Бүгдийг нэг бол хоосноор магтсан, эсвэл газрын гаваар ортол муулсан нийгмийн сүлжээний давалгаанаас энэ цаг үед хол байх нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, чавхны эрчлээсийг чивчрээх боломж гэж харвал ялангуяа залуу үеийнхэнд маань олдохгүй боломж юм шүү.
Яг одоо л таны эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх цаг ирээд байна. Та биднийг бусдад садаа болохгүйгээр холын холд аваачих хамгийн бүтээлч сонголт бол НОМ юм.” хэмээв.
Н.БАТАА