Америкийн Moderna компани mRNA-1273 вакцинаа 6 мужийн 3000 хүүхэд дээр турших гэж байгааг CNN суваг мэдээлжээ. “Moderna 12 хүртэл насны хүүхдүүдийг өөрсдийнхөө боловсруулсан вакцины туршилтад урьж эхэллээ” хэмээн тус суваг мэдэгджээ.
Судалгаанд Айдахо, Миннесота, Нью-Йорк, Оклахома, Техас, Юта мужийн 12-18 насны хүүхдүүдийг оролцуулах гэнэ. Энэ компани АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын эрүүл ахуйн хяналтын газарт вакцинаа хэрэглэхийг сайшаан дэмжүүлэх өргөдлөө хэдийнэ өгөөд байгаа аж.
Moderna компанийн COVID-ын вакцин 94,1%-ийн үр дүнтэй байсан бөгөөд коронавирусийн хүнд үед бүр 100% үр дүнтэй гэж гарчээ. Судалгааны үеэр плацебо хэрэглэсэн нэг хүн нас барсан юм.