Үнийн хөөрөгдлөөс сэргийлж, гаалийн албан татвар, НӨАТ-аас байгууллага, аж ахуйн нэгжүүдийг чөлөөлөөд байхад цаг зуурын бэрхшээлийг далимдуулж, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгддөг байдалтай эвлэрч болохгүй учраас ХХААХҮЯ, ШӨХТГ-ыг анхааралдаа авч, шуурхай арга хэмжээ авахыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэнэ хуралдааны үеэр мэдэгдлээ.
Тэрбээр “Зуд болоход нохой таргалдаг шиг өвс тэжээлийн үнэ нэмж, ядарч буй малчдаа шулж болохгүй. Олон аймагт зудын нөхцөл бүрдлээ. Өвс боодол нь 15000-18000, шуудай хорголжин тэжээл 48.000, хивэг 22.000-25.000 төгрөгт хүрчээ.
Үндэслэлгүй үнэ нэмж байгаатай ХХААХҮЯам, ШӨХТГ тэмцэж, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна.⁉️ УИХ өвс тэжээлийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хууль хэлэлцэж байна” хэмээв.