Би “Ковид-19”-ын үед иргэдийн орлогыг хамгаалах, төсвийн цоорхойг нөхөж орлого олж болохуйц гурван хуулийн төсөл санаачилсан. Үүнийг хэлэлцээд өгөөч ээ.
Үүний нэг нь НӨАТ-ыг таван хувь болгох хуулийн төсөл байгаа. Хүн бүр худалдан авалт тутамдаа одоо 10 хувийн татвар төлж байгаа. Үүнийг тав болгочихвол иргэдэд бодит хэмнэлт болж чадна. Мөн хуурамч шатахууны гол түүхий эд болох керосин, нафта зэрэг бодист татвар ногдуулбал жилд улсын төсөвт 45 тэрбум төгрөг төвлөрөх боломж байна.
Автомашины эвдрэл гэмтэл агаарын бохирдолд ч бодит үр дүн гарна. Мөн тамхинд онцгой татвар ногдуулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Монголын гэх нэртэй ч хятадын “Монгол тамхи Cо” гэж компани ард түмний эрүүл мэндээр тоглоод татварын онцгой эрх эдэлж байгаа. Үүнийг таслан зогсоож, татвар авдаг болох ёстой юм.