Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дүгээр тушаалаар “Боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх түр журам”-ыг баталлаа.
Энэхүү түр журмаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед боловсруулах үйлдвэрийн салбарын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Журмыг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчлэх бөгөөд холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.