Оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлнэ

2020-12-03 09:391min0
28f06cde99c93e6c3b7943036ec286e5_x3

Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар эхлүүллээ.

Энэ хүрээнд оршин суух хаягийн зөрчилтэй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй