Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 02-ны 20 цагаас 12 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5, 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС