Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусийн халдвар бүртгэгдсэн хоёр иргэний ойрын хавьталаас дахин вирус илэрч нийт тохиолдлын тоо гурав боллоо. Анх халдвар авсан нь батлагдсан иргэний гэр бүлийн хүн тул шуурхай штаб анх дуудлага авсан өдрөө тусгаарлалтад авсан байсан юм.
Одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авсан байна. Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 550 гаруй иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад буй юм. Мөн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна.
Цаашдаа АОК-оос өнөөдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.