АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп хүү Бэрронтойгоо Цагаан ордонд албан ёсоор нүүж ирлээ. Энэ тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гэргий өөрийн “Twitter” хуудсандаа албан ёсоор мэдээлсэн байна.
Тэрбээр “Шинэ гэртээ бий болгох дурсамжийг тэсэн ядан хүлээж байна. Нүүдлийн өдөр” хэмээн бичиж, Цагаан ордны улаан өрөөнөөс харагддаг Вашингтоны хөшөөтэй зургийг тавьжээ.