Эрүүл мэндийн яамнаас мээдэлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ
“Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг 300 гаруй эмнэлгийн эмч ажилчид 20 цэгт PCR шинжилгээний сорьц цуглуулах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Эмч нараас гадна цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 700 гаруй хүн энэ ажиллагаанд оролцож байгаа.
Энэ үйл ажиллагааны хүрээнд нийтдээ 27,228 хүний шинжилгээг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид хийсэн. Өчигдрийн байдлаар шинжилгээ өгсөн иргэдээс ямар нэг халдвар илрээгүй тул орон нутагтаа зорчих эрхтэй болсон. Хот хооронд нийтийн тээврээр болон хувийн унаагаар гаргаж байгаа бөгөөд нийтийн тээврээр зорчих иргэдийн тасалбарыг цахимаар захиалуулсан” гэлээ.
Арванхоёрдугаар 1-ний өдөр нийт 14 чиглэлд 74 автобусаар 2,531 иргэнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу тээвэрлэжээ. Харин орон нутгийн долоон чиглэлийн автобусаар 204 зорчигч нийслэл рүү тээвэрлэсэн байна. Ингээд нийтдээ 88 автобус 2,735 иргэнийг хот хооронд тээвэрлэн хүргэжээ.
Л.Баяр