2020-12-02 09:421min00

Монголбанкны худалдан авсан үнэт металл өмнөх оны мөн үеийнхээс 6.5 тонноор нэмэгджээ

Silver-and-Gold

Монголбанк  энэ оны 11 дүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Үнэт металл он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.5 тн-оор нэмэгджээ.

Нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм. Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд 11 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь салбар 98.7 кг авч,  он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрлээ.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ энэ оны 11 дугаар сард 170,810.51 төгрөг байсныг Монголбанкнаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй