Ковид-19 цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна.
Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50.0 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай банкаар дамжуулан олгож байна.
- Нийт зээлийн эх үүсвэр 7.4 тэрбум төгрөг
- Дамжуулан зээлдүүлэх банк- Төрийн банк, ХААН банк
- Зээлийн хэмжээ: 5.0-10.0 сая төгрөг.
- Зээлийн хүү: Жилийн 11 хувь
- Ковид цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувь/
- Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно.
- Нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн ХХҮГ-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.