Нийслэл Улаанбаатар хот 2021 онд 1 их наяд 107 тэрбум 656 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсний 91.4% буюу 1 их наяд 12.8 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 8.6%-ийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Хотын төсвийн орлого буюу хотын шуудын орлого нь дүүргүүдээр дамжихгүйгээр Улаанбаатар хотод шууд орлого болж ордог мөнгө нийслэлийн төсөв нь нийслэлд нийт хуримтлагддаг орлого юм.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилбал хотын шуудын төсөвт 791.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 71.5 хувийг бүрдүүлэхээр байна.
Нийслэлийн зарлагын тухайд
- 2021 онд нийслэл, дүүргийн орон нутгийн 115 байгууллагын 5,403 төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 81.6 тэрбум төгрөг
- Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 51.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- НИТХ-ын 2017 оны 23/14 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын санхүүжилт, сургуулийн автобусны үйлчилгээний дэмжлэгт 103.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
- Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд 112.6 тэрбум төгрөг
- Сайжруулсан түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулал, хяналтын зардалд 30.2 тэрбум
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд 13.3 тэрбум
- Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Буян-Ухаа2 хорооллын 972 айлын орон сууцны хүүгийн төлбөрт 4.1 тэрбум төгрөгийн Хөгжлийн банканд төлөх
- Бичил бизнесийг дэмжихэд 5.5 тэрбум төгрөг гэгчлэн тусгасан байна.
Зөвхөн нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговор нийт 136.7 тэрбум төгрөг болж байгаа ба энэ нь нийслэл дүүргийн нийт урсгал зардлын 26.2 хувийг эзлэхээр байгааг нийслэлийн төсөвт дурджээ. Энэхүү хөнгөлөлтөд хамрагдах иргэдийг задалж харвал:
- 95.3 мянган ахмад настан
- хөгжлийн бэрхшээлтэй 34.9 мянган иргэн
- 51.4 мянган оюутан, МСҮТ-ийн 8.2 мянган сурагч
- цагдаагийн 5,225 алба хаагч нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихоор байна.