АНУ-ын биотехнологийн “Pfizer” болон Германы “BioNTech” компани өөрсдийн хамтран боловсруулсан “COVID-19” -ийн эсрэг “BNT162b2” хэмээх вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн үр дүнтэй өндөр хүлээлттэй байгаа вакцин билээ.
Гэхдээ “Pfizer” болон “BioNTech”-ын удирдлагууд энэхүү “mRNA” буюу мессенжер РНХ вакциныг тээвэрлэх, хадгалах тал дээр нэлээд том хүндрэлтэй нүүр тулаад байгаа юм. Тухайлбал, “BNT162b2” вакциныг Цельсийн хасах -70 -80 хэмд гүн хөлдөөж цельсийн хасах 20 хэмд хадгалах шаардлагатай юм.
Тэгвэл “Pfizer” компани өнгөрөгч баасан гаригт АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компани Бельгийн нийслэл Брюссель хотоос Чикаго хот хүртэл “BNT162b2” вакциныг амжилттай тээвэрлэсэн талаар “CNBC” хэвлэл мэдээлсэн байна.
Агаарын тээврийн компаниуд гүн хөлдөөсөн горимд тээвэрлэх шаардлагатай мессенжер РНХ вакцинуудыг мөс хөлдөөгч, химийн хорт бодис хөлдөөгч зэргийн тусламжтай тээвэрлэх боломжийг судалж, үр дүнд хүрсэн байна.
Л.Баяр