Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих” НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контентийн эхний 26 контентийг хүргэхэд бэлэн боллоо.
Хамтран ажиллагч байгууллагууд:
• Боловсрол, шинжлэх ухааны яам
• НҮБ-ын Хүүхдийн Сан
• НҮБ-ын Хүн Амын Сан
• НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)
• Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)
• “Монгол Контент” ХХК
Интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулж эхэлсэн бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хичээл хийхийг уриалж байна. Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүйг https://gogo.mn/r/3qjn3 холбоосоор хүлээн авах боломжтой.