Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. 2020.11.30-ны өдөр 21 цэгт нийт 10222 хүн шинжилгээ өгч өссөн дүнгээр 20500 хүн хоёр өдөр шинжилгээ өгсөн байна.
Хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа. Нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо одоогийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байна.
Яг одоо: 12 цагийн байдлаар 7 чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч УБ-аас орон нутаг, орон нутгаас УБ чиглэлд зорчиж байна.