Арваннэгдүгээр сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 12,116 хүнд шинжилгээ хийснээс 10 хүнээс коронавирус илэрлээ.
Үүнээс Улаанбаатар хотод 7 шинэ тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлаар тусгаарласан долоон хүрнээс коронавирус нэмж илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 84 боллоо. Улаанбаатар хотын долоон дүүргийн 27 хороонд батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварын талаар дэлгэрүүлбэл:
• Гэр бүлийн хүрээнд тархалтын түвшин маш өндөр буюу 52 хувь
• Бариа заслын улмаас гэр бүлийн орчинд тархсан халдвар 23.1 хувь
• Караокетэй холбоотой 20 хувь
• Буяны ажил, төрсөн өдөр, нэгнийхээрээ айлчилж, зочилсонтой холбоотой 3-6 хувь
• Тоглолт үзсэнтэй холбоотой 2 хувь
• Орон сууцны хавьтал 2.9 хувь
• Төмөр замын голомтод хавьтал 26.7 хувь
• Ажилчдын дунд 3 хувь
• Эмнэлгийн ажилтан 5.2 хувийг эзэлж байна.
Л.Баяр