Баянзүрх дүүргийн хэмжээнд тэтгэврийн насны 42000 орчим иргэд байна. Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хэлж байгаагаар эдгээр 42000 гаруй тэтгэврийн насны иргэдийн 90 орчим хувийг картжуулсан. Тиймээс бөөгнөрөл үүсгэхгүй, дэргэдэх АТМ-ээс тэтгэвэрээ авах болон үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг уриаллаа.
Ковид-19 цар тахал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ахмад настнуудыг аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх, бэлэн мөнгөтэй харьцахгүй байхыг мэргэжлийн хүмүүс хэллээ. Учир нь мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглагдах хугацаандаа олон мянган хүний гар дамждаг тул нүдэнд үл үзэгдэх олон төрлийн нян бактери ихээр хуримтлагдаж байдаг.
Нэг ширхэг мөнгөн дэвсгэрт 40 мянган бактери, бичил биетүүдийг хадгалж байдаг гэх судалгаа бий. Коронавирусийн цар тахлын энэ үед аль болох бэлэн мөнгө ашиглахаас татгалзаж, картаар төлбөр тооцоогоо хийхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос уриаллаа.