Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар “Ковид-19” коронавирусийн халдвар авсан иргэдийг тогтоох, халдварын тархалтыг хумих арга барилаа өөрчлөх хэрэгтэйг санууллаа.
Тэрбээр “САРС-КоВ-2 вирүсийн халдварыг араас нь хөөгөөд бид гүйцэхгүй. 18 хоног хавьтал тодорхойлох аргаар халдварын араас хөөлөө. Гүйцсэнгүй! Ингэж араас нь хөөгөөд, хөөгөөд гүйцэхгүй нь эхнээсээ тодорхой байсан. Олон улсын туршлага ч мөн адил!
Одоо стратегиа өөрчлөх цаг болсон. Халдвараа урдаас нь угтаж улсын хэмжээнд Улаанбаатар хотын болон тѳмѳр замын дагуух 411 мянган айл өрхөөс, тухайн гэр бүлд хамгийн хөдөлгөөн ихтэй НЭГ ХҮНИЙГ сонгон мэдрэг чанар маш ѳндѳртэй ПСР шинжилгээг 10-аар багцлан хийж, халдвартай гарсан бүх хүмүүсийг тусгаарлах замаар халдварын тархалтыг богино хугацаанд цурманд оруулах гарц байна!” хэмээв.
Б.ИРЭЭДҮЙ