Лондон хотын орон гэргүй иргэд Зул сарын баяраараа 14 хоногийн турш тансаг зочид буудалд байрлахаар болж байна. Тэдэнд зориулан хотын зочид буудлуудад 517 өрөө бэлдсэн гэнэ.
Оршин суух тодорхой хаяггүй тэдэнд өрөөнд нь өдрийн 3 хоол хүргэж өгнө. Мөн эмнэлгийн тусламж үзүүлнэ. Үүнээс гадна Зул сарын орой цэнхэр дэлгэцээр оддын тоглолтыг үзүүлэх юм байна.
Коронавирусийн тархалтаас болоод энэ онд сайн үйлсийн байгууллагууд 50 жилийн турш зохион байгуулж байгаа, орон гэргүй иргэдийг нийтийн байранд хүлээн авах боломжгүй болжээ. Тиймээс London Hotel Group компани тэдэнд хямдралтай үнээр зочид буудлын өрөө гаргаж өгөхийг зөвшөөрсөн аж.