Манай дэлхий ядаж л нарны аймаг дотроо хамгийн үнэтэй гараг хэмээн астрофизикч Грег Лафлин мэдэгджээ.
Санта-Круз дэх Калифорнийн их сургулийн астрофизикч тэрбээр өөрийн гэсэн томъёолол гаргаж, манай дэлхийн үнэлгээг гаргажээ. Түүнийхээр бол манай гараг 5 квадриллион ам.долларын өртөгтэй гэнэ.
Тэрбээр тооцоололдоо дэлхийн жин, температур, нас болон амь амьдралд хэрэгтэй олон чухал хүчин зүйлсийг тооцоолжээ. Тэгтэл манай гарагт ядаж л нарны аймаг дотроо хамгийн үнэтэй гараг болсон аж.
Ангараг гараг л гэхэд 16 000 ам.долларын өртөг хүрсэн нь амьдрал байх ямар ч боломжгүйтэй холбоотой хэмээн Лафлин тайлбарлажээ. Гэтэл Сугар гараг ердөө л 1 центийн үнэд хүрчээ.