Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 29-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 10308 хүнд шинжилгээ хийснээс 24 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 7 тохиолдол нь нийт голомтод илэрсэн байна.
Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 348 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 791 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 2 шинэ тохиолдол илэрлээ.
–Сэлэнгэ аймгийн голомтод 5 шинэ тохиолдол илэрлээ.
Голомтод гарсан тохиолдлуудыг задалбал:
-Улаанбаатар хотын голомтод ойрын хавьтлаар тусгаарласан хоёр хүрнээс коронавирус нэмж илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 77 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтод ойрын хавьтлаар тусгаарлаж байсан таван хүнээс коронавирус илэрч, энэ голомтын тоо 179 болсон байна.
24 цагийн хугацаанд Дархан-Уул,Говьсүмбэр, Орхон, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 77 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 179 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 44 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 22 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн 21 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт 3 тохиолдол байна.
-Архайнгай аймагт шинээр 2 тохиолдол байна.
Л.Баяр