МҮОХ-ноос идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, дархлаагаа дэмжих давалгаанд уриаллаа

2020-11-30 10:301min0
620x414_1_9ff8e1f8f01cec7add6de80bc95c6ba8@800x534_0x59f91261_6467042051386235761

Ковид-19 цар тахал гарч, улс даяар хөл хорио тогтоогоод байгаа энэ үед МҮОХ болон олимпийн гэр бүлийн эрхэм гишүүд, спорт сонирхогчид, Монголынхоо нийт ард түмнийг гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олноороо ОЛИМПИЙН_ДАВЛАГАА_CHALLENGE-д нэгдэж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийн, дархлаагаа дэмжихийг МҮОХ-ноос уриаллаа.

Үүнийг дэмжиж, энэхүү челленжид нэгдэж байгаа бол дасгал хөдөлгөөн хийж буй бичлэгээ МҮОХ-ны пэйж хуудас руу илгээх юм байна.

Тэд бичлэгийг хүлээн авч, хэний челленж хамгийн олон хүн урьсан, хэн нь хамгийн олон найз нөхдөө уриалсан, хэний челленж хамгийн олон хүнд хүрсэн, хэн нь хамгийн олон өвөрмөц дасгал хийсэн зэргээр ялагчдыг шалгаруулах аж.

Ялагчийг хамгийн олон like, share хийсэн, олон хүнд хүрснээр нь шалгаруулах бөгөөд МҮОХ-ноос бэлдсэн шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулах юм байна.

Челленжийн ялагчийг МҮОХ-ноос томилогдсон комисс олон нийтэд ил тодоор зарлах гэнэ.

МҮОХ-ноос “Энэ онцгой цаг үед та бүхэн биеийн тамир, спортоор идэвхтэй хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хайртай гэр бүлдээ хэвшүүлээрэй! Та бүхэн гараа сайтар угааж, амны хаалтаа зүүгээрэй. Шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хайртай хүмүүсээ цар тахлаас хамгаална уу” хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй