2020 оны арваннэдүгээр сарын 11-ний 02.00 цагаас эхлэн улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын журмыг сахиулахаар цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ийн сонсогч нийт 6300 гаруй бие бүрэлдэхүүн ажиллаж эхэлсэн.
Тиймээс арваннэгдүгээр сарын 14-нд Засгийн газрын хөрөнгө гаргах тухай тогтоолоор цагдаа, дотоодын цэрэг, ДХИС-ийн сонсогч нар тус бүрд нь 800000 төгрөгийн урамшуулал үзүүлэх тогтоол гаргасан аж.
Үүнтэй холбоотойгоор нэмж 4143 албан хаагчийг энэ урамшуулалд хамруулах шийдвэр гарч ингээд нийт 9967 албан хаагчид 800000 төгрөгийн урамшууллыг олгох юм байна.
Үүнд:
-Нийтийн хэв журам сахиулах
-Олон нийтийн аюулгүй байдлыг хангах
Хөдөлгөөн зохицуулах
Хавьтагчдыг олж тогтоох
-Тусгаарлах байр
Хяналтын цэг
-Эргүүл, хяналт шалгалтын чиглэлээр нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа ажээ.
Л.Баяр