Засгийн газар өчигдрийн ээлжит бус хуралданаараа Монгол, Оросын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг ажиллуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ 2020 оны 12 дугаар сараас эхлэн сар бүрийн хоёр болон дөрөвдэх долоо хоногт зөвхөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийх зорилгоор ажиллуулахаар болсон байна.
Н.БАТАА