Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэл томоохон корпорацууд руу чиглэсэн кибер халдлага эрс нэмэгдсэнийг тэмдэглэжээ. 2020 онд дэлхийн 1000 гаруй томоохон компани кибер халдлагад өртсөн байна.
Японы санхүүгийн Nikkei сонины явуулсан судалгааг иш татан ТАСС агентлагийн мэдээлснээр он гарснаас хойш цахим гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн байна. Хакерууд вирус ашиглан компаниудын компьютерт нэвтэрч, мэдээллийн өгөгдөл хуулж авч байна. Ингээд компаниудыг сүрдүүлж, мэдээллээ худалдаж авах санал тавьдаг аж. Хакерууд компаниудын нууц мэдээллийг дунджаар 1.1 сая орчим доллараар буцааж худалдахыг санал болгодог талаар тус сонинд тэмдэглэжээ.
Хэвлэлийн эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ онд Японы “Toyota Motor”, БНСУ-ын “LG Electronics” зэрэг компани мэдээллээ хакердуулж, сүрдүүлэгт өртсөн байна. Ерөнхийдөө ийнхүү халдлагад өртсөн компаниудын гуравны нэг нь төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж шинжээчид үзэж байна.
Н.ЦЭНД
Эх сурвалж: ru.sm.news