Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас асуусан асуулгыг хүргэж байна.
Тэрбээр ХНХ-ийн сайд А.Ариунзаяагаас хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн эрэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлд хийгдсэн болох хийхээр төлөвлөж буй ажлын талаар асуужээ.
Мөн ажилд ороход хүндрэлтэй иргэд, малчид, бичил үйлдвэрлэл эрхлэгчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон нөхөрлөл хоршоодыг дэмжих чиглэлээр хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар асуусан байна.
Асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгөх хуулийн заалттай.