Төвийн бүсийн эрчим хүч үйлдвэрлэгчдийн нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай өнгөрсөн долоо хоногт 237.0 мянган метр куб хөрс хуулалт хийж, 54.7 мянган тн нүүрс борлуулжээ.
Тус уурхайн хувьд ТЭЦ-4, Хөтөл, Амгалан, Налайх болон Дорноговийн ДЦС-д эрчим хүчний нүүрс нийлүүлдэг.
Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн Ковид-19 халдварын улмаас Шивээговь суманд хамар залгиураас арчдас авах түргэвчилсэн оношлуурын шинжилгээ хийж байгаа бөгөөд үүнд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайчид ч хамрагдаж байна.
Уурхайн ажилчдын эрүүл мэндийн төлөө, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, уурхайчдыг тээвэрлэж буй автобус бүрд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгааг уурхайн удирдлага онцлов.