Отор нүүдэлтэй холбоотой асуудал дээр тооцоо судалгаатай шийдвэр гаргах хэрэгтэй талаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Отор нүүдлийг зөв зохицуулахгүй бол болохгүй байгаа шүү. Засгийн газар ярихаараа “Оторын нөөц нутагт ч тэр, бусад бүс нутагт ч тэр отор нүүдэл очиход хөөхгүй” байх тухай яриад байж болохгүй.
Аймаг сумдын удирдлагуудыг хооронд нь холбож өгч, хаана ямар хэмжээний мал орж болох юм гэдэг тооцоо судалгаан дээр гэрээгээ хийж, түүний дагуу орсон малыг хөөхгүй, үйлчилгээ үзүүлэхийг шийдэх хэрэгтэй.
Ямар ч тооцоо судалгаагүй, зохицуулалтгүй отор нүүдэл хийвэл отор нүүдэл орсон, оруулсан хоёулаа эрсдэл хүлээж, малын хорогдол маш их үүснэ шүү” гэв.