УИХ-ын гишүүн Ж.Батжаргал махны нийлүүлэлттэй холбоотой бодит амьдралд ойр асуудлыг хөндөн, чуулганы хуралдаан дээр үг хэллээ.
Тэрбээр ” Бараа бүтээгдэхүүний үнэ ханш хэрэглэгч дээр очихдоо бидний бодоод баталж байгаа бодлого чиглэлийн хүрээнд шийдэгдэж чадахгүй бол үр дүнгээ өгөхгүй. Тогтворжуулах нэрийн дор 14,5 хувийн татварын хөнгөлөлт эдэлчихээд нэг хэсэг компаниуд ашиг хураагаад байдаг байж таарахгүй. Тэгэхээр энэ асуудалд хяналт тавьж, зөв зохицуулах гарцыг бодмоор байгаа юм.
Махны экспортын асуудал ч гэсэн зохицуулалт хэрэгтэй байна. Малчдын гар дээрээс авдаг махны үнэ өсөөгүй байна. Компаниуд мах гаргах эрхээр тодорхой үнийн дүнгээр зарж ашгийг нь тэндээ хүртээд явдаг бүдүүлэг тогтолцоо бий болсон байна. Үүнээс салах ёстой.
Үйлдвэрлэгч, хэрэглэгч нарыг үнийн бодлого, хөнгөлөлтийн бодлогоороо дэмжиж, энэ салбарыг авч явах цаашдын хөгжлийг харах ёстой гэж бодож байна” гэв.