УИХ-ын чуулган өнөөдөр 10:00 цагаас цахимаар хуралдаж байна. Ингэхдээ будаа, тос, малын тэжээл, өвсийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр сангийн сайд Ч.Хүрэлбаатар Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө гэж хэллээ.
Тэрбээр “Коронавирусийн эсрэг вакциныг татвараас чөлөөлнө. Энэ асуудлыг УИХ шийдсэн. 2020 оны дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-аас холбогдох хуулийг баталсан. Энэ хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжинэ” гэлээ.
Л.Баяр