Монгол Улс 2020 оны аравдугаар сарын байдлаар БНХАУ руу 3.3 сая тонн коксжих нүүрс экспортложээ. БНХАУ-ын Гаалийн хэрэг эрхлэх газраас гаргасан тайланд энэ талаар өгүүлэхдээ, коксжих нүүрсний хувьд Монгол Улс БНХАУ-ын хамгийн том нийлүүлэгч болсон гэдэг утгыг давхар харууллаа.
БНХАУ Австралитай хийх худалдаагаа хумих бодлого баримталж эхэлснээс хойш Монгол, ОХУ-аас авах коксжих нүүрсний хэмжээ нь өсч буй. Өнгөрсөн сард БНХАУ нийт 5.9 сая тонн коксжих нүүрс импортлосны 3.3 сая тонн буюу талаас илүүг нь манай улсаас авсан байна. Улмаар Монгол Улс нийлүүлэлтээрээ Австралийг давж гарлаа.