Арваннэгдүгээр сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 18,031 хүнд шинжилгээ хийснээс 26 хүнээс коронавирус илэрлээ. Эдгээр 65 тохиолдлын ойрын хавьтал болох 977 хүнийг илрүүлэн хязгаарлан тандалт шинжилгээ хийж байгаа аж.
Улаанбаатар хотын голомтод гурван тохиолдлуудыг задалбал:
Улаанбаатар хотын голомтод өчигдрийн байдлаар хоёр хүнээс коронавирус илэрсэн байна. Ингээд голомтын батлагдсан тохиолдол 65 болж байна.
Шинээ илэрсэн хоёр тохиолдлын нэг нь өмнө батлагдсан хүний хүүхэд бол нөгөө нь бариа заслын эмчийн ойрын хавьтал тодруулбал “Амар Хуур хотхон”-аас илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 11 болсон байна. Ийнхүү Улаанбаатарын голомт нийтдээ 23 хороонд халдвар бүртгэгдээд байгаа юм.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг зөөвөрлөгдсөн, дотоодын, ХӨСҮТ-ийн эмч сувилагч, “Энхсаран” сувиллын гэж дөрөв ангилж үзэж байгаа.
Үүнд:
-ХӨСҮТ-ийн халдвар авсан эмч, сувилагчийн тоо – 11
-“Энхсаран” сувилалд байхдаа халдвар авсан тохиолдол – 49
-Зөөвөрлөгдсөн тохиолдол – 378
-Дотоодын халдварын тохиолдол – 300 бүртгэгдээд байна.
Л.Баяр