Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арваннэгдүгээр сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лаборторид, Дархан, Сэлэнгэ вирус судлалын лабораторид нийтдээ 18,031 хүнд шинжилгээ хийснээс 26 хүнээс коронавирус илэрлээ.
Ингээд манай улс дотоодоо илэрсэн тохиолдол 300 болж, Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 738 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдлууд :
–Улаанбаатар хотод 2 шинэ тохиолдол илэрлээ
–Сэлэнгэ аймгийн голомтод 9 шинэ тохиолдол илэрлээ
-Дархан –Уул аймгийн голомтод 11 шинэ тохиолдол илэрлээ
–Орхон аймгийн голомтод 1 шинэ тохиолдол илэрлээ.
Дорноговь аймгийн голомтод 2 шинэ тохиолдол илэрлээ
24 цагийн хугацаанд Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо 65 байна.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 157 тохиолдол байна.
-Дархан-Уул аймгийн голомт нийт 33 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт 22 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн 20 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт 3 тохиолдол байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 384 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 5 хүндэвтэр 72 хөнгөн 306 хүн эмчлэгдэж байна
Л.Баяр