Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн билээ. Энэ үйл явдлын улмаас Аргентинд гурван өдрийн гашуудал зарласан юм. Домогт хөлбөмбөгчнийг сүүлчийн замд нь үдэх ёслол 11 дүгээр сарын 26-ны өдөр Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болжээ.
Марадонагийн шарилын хайрцгийг Аргентины далбаагаар ороож өмсдөг байсан 10 дугаарыг нь байршуулсан ба ерөнхийлөгчийн ордны дэргэд олон нийтэд харуулсан юм. Марадонатай салах ёс гүйцэтгэх гэсэн хүмүүсийн дараалал 2.2 км үргэлжилсэн байсан гэнэ.
түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд өнөө цагийн шилдэг тоглогчид хүндэтгэл үзүүлсэн байна.Үүнд дэлхийн гурван удаагийн аварга, Бразилын домогт хөлбөмбөгчин Пеле, дэлхийн зургаан удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси, дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо, 2005 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдино, хөлбөмбөгийн домог Дэвид Бекхэм, боксын домог Майк Тайсон зэрэг эрхмүүд хүрэлцэн иржээ.
Оршуулах ёслолын үед үед хүмүүсийн бөөгнөрөл хэдэн км үргэлжилж, авдар руу ойртох гэсэн иргэдийг зогсоохын тулд цагдаа нар нулимс асгаруулагч, резинэн сумтай буу ашигласан байна. Энэ мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн шархадсан байна.
Л.Баяр