Энэ сарын 23-аас 27-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 370 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.