Баянхонгор аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг Аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан мэдээлжээ.
Тэрээр “Баянхонгор аймгийн нэг иргэнээс 11 сарын 24-ний өдөр түргэвчилсэн оношлуураар “сул эерэг” хариу гарч, бид шуурхай ажиллан тухайн иргэнийг тусгаарласан. Нэн яаралтай PCR шинжилгээг ХӨСҮТөвд илгээж, өнөө өглөө 11 цагт ЭМЯ-аас тухайн иргэний PCR шинжилгээний хариу “сөрөг” гарсныг бидэнд мэдэгдлээ. Баянхонгор аймагт коронавирусийн халдвар илрээгүй. Тайван хандаж, эцсийн хариуг хамтдаа хүлээсэн иргэддээ талархлаа. Маскаа зүүж, хөл хорионы дэглэмээ чандлан сахиарай” гэжээ.
Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой комисс