УОК: Хөл хориог сунгах эсэхийг энэ долоо хоногийн сүүлээр шийдэнэ

2020-11-25 14:101min0
uls

Улсын онцгой комисс хуралдаж байгаа ажээ. Өнөөдрийн хуралдаанаар:

1. Халдварын нөхцөл байдал

2.Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах

3. Иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлаар ярьж байгаа ажээ.

Харин хөл хориог 14 хоног сунгах санал гараагүй. Энэ талаар яриагүй. Эрсдэлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй