Шотланд улс хуулиараа эмэгтэйчүүдийг ариун цэврийн хэрэглэлээ үнэгүй авах ёстой гэж заасан дэлхийн анхны орон боллоо.
Энэ хуулийг Эдинбург дэх парламент нь санал нэгтэйгээр дэмжсэн байна. Ядууралтай тэмцэх зорилготой энэ хууль нь мөнгөгүй үед дараагийн ариун цэврийн хэрэглэлээ яаж авах вэ хэмээн хэн ч санаа зовохооргүй болгох зорилготой юм байна.
Одоо ариун цэврийн хэрэглэлийг эмэгтэйчүүдэд хүртээмжтэй хүргэх олон нийтийн систем боловсруулах үлдээд байна. Энэ дагу эмэгтэйчүүд соёл спортын төв, залуучуудын клуб, эмийн сангуудаас ариун цэврийн хэрэглэл, тампоноо үнэгүй авах боломжтой болох аж. Түүнчлэн дунд болон их сургуулийн ариун цэврийн өрөөнд ариун цэврийн хэрэглэл байршуулна.
Жилд 24 фунтийг татвар төлөгчдийн мөнгөөр зарцуулахаар төлөвлөж байна. Шотландын Ерөнхий сайд Никола Стержен уг хуулийг эмэгтэйчүүд, охидод зориулсан улс төрийн чухал алхам боллоо хэмээн мэдэгджээ.
Орчуулсан Э.Март : www.dw.com