Хэрэглээний бүх зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу?
-Үгүй. Зөвхөн эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлийг сунгах боломжтой.
12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?
-Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа /30 сар- болон өр орлогын харьцааны 60% хязгаарлалтын хүрээнд нэг удаа сунгах боломжтой
Энэ удаагийн шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-2020.11.23-ны өдрийн мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр 2021.07.01 өдрийг хүртэл хэрэгжинэ.
Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтдаг вэ?
-Цалин, тэтгэврийн зээл болон малчны зээл зэрэг өрх гэр, иргэдийн зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно.
Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад ямар материал бүрдүүлэх вэ?
-Орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой.
Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?
-Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэлэх шаардлагатай байдаг.
Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?
-Үгүй. Зээлдэгч нь банктай тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хүүг сунгаж болно.