ШӨХТГ-ын байцаагчдын эхний баг шөнийн 00:00-03:00 цагийн хооронд 22-ын товчоон дээр орон нутгаас орж ирж буй маханд хяналт, шалгалт хийж байна. Ингэхдээ хэдэн тонн мах хаанаас ирээд, хэдэн төгрөгөөр борлуулж, хаашаа очдог вэ гэдгийг бүртгэж буй аж.
Хоёрдугаар баг “Хүчит шонхор” зах дээр шөнийн 03:30-аас өглөөний 07:00 цаг хүртэл 22-ын товчооноос ирсэн махыг, махны худалдаачид хэдэн төгрөгөөр худалдаж авсан. Бусад хүнсний захууд руу ямар үнээр нийлүүлээд, дэлгүүрийн лангуунаас хэрэглэгчийн гарт хэдэн төгрөгөөр зарагддаг вэ гэдгийг бүртгэлжүүлэх.
Харин гуравдугаар ээлжийн баг нь есөн багт хуваагдаж өглөөний 08:00 цагаас орой зах хаах хүртэл нь хүнсний зах, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийх.
Иймд ШӨХТГ-ын шаардлагыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу иргэн хоёр сая төгрөг, аж ахуйн нэгж 20 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм.