Эрдэмтэд Камбож, Японд хөлдөөгч камерт олон жилийн турш байсан сарьсан багваахайнаас COVID-19 шинэ коронавирусийн шалтгаан болсон SARS-CoV-2-той нягт холбоотой коронавирус илрүүлжээ. Илрүүлсэн вирус нь Хятадаас өөр бүсээс олдсон SARS-CoV-2-ийн анхны “төрөл төрөгсөд” юм байна.
Камбожид 2010 онд баригдсан хоёр сарьсан багваахайнаас вирус илэрсэн байна. Вирусийн геномын одоогоор амин хүчил, нуклеин уургийг нь тодорхойлоогүй аж. Тиймээс энэ нээлт хэр чухал вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Хэрвээ уг вирус коронавирустэй 97-оос илүү хувиар ойролцоо бол, эсвэл түүний өмнөх үе нь бол SARS-CoV-2 сарьсан багваахайнаас хүнд дамжсан арга, COVID-19-ийн гарал үүслийн талаарх чухал мэдээлэл бий болно гэсэн үг юм.
Харин илрүүлсэн вирус 2013 онд Японд баригдсан сарьсан багваахайн вирустэй тийм ч нягт холбоогүй бол вирусийн гарал үүслийн талаарх мэдээллийг өгөхгүй ч вирусийн бүлгийн төрөл зүйлсийн талаар илүү их ойлголттой болно гэсэн үг.
“Ямар ч байсан энэ хоёр нээлт үнэхээр чухал. Яагаад гэвэл SARS-CoV-2-той нягт холбоотой вирус Хятадаас өөр газарт байдаг сарьсан багваахайнд ч байна гэсэн үг” хэмээн Вьетнамын биологич Элис Латинн мэдэгджээ.