Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих УИХ-ын Түр хороо хуралдлаа
Энэ үеэр коронавирусийн халдвар авсан нэг хүнийг эмчлэхэд дунджаар найман сая төгрөг зарцуулж байна гэх тооцоолол гарсан болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.
Тодруулбал коронавирусийн халдвар авсан хүнийг эмчлэх эм тарианаас гадна эмчилгээг хийх явцад үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс гэх мэт зардлууд нэмэгдээд дунджаар найман сан төгрөгийн зардал гарч байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар буюу 2020 оны 11-р сарын 24-ний өдрийн 11:00 цагийн байдлаар манай улсын хэмжээнд 32 шинэ тохиолдол бүртгэгдэж Монгол Улс дотоодоо алдсан тохиолдол нийт 235 болж, манайд батлагдсан тохиолдол 672 болоод байна.
Л.Баяр