Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 5 албан хаагчийн хамт 16 зах, 30 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаас хийгдсэн дүгнэлтийг та бүхэнд хүргэж байна.
ДҮГНЭЛТ
1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 5 албан хаагчийн хамт 16 зах, 30 сүлжээ дэлгүүр, жижиг дэлгүүр, 29 эмийн сангуудад мөн Орхон, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад хяналт шалгалт хийсэн.
2. Хүчит шонхор захад борлуулагдаж буй өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ алтан тариан дээдийн дээд гурил 1 кг 2100 төгрөг, алтан тариан дээд 1 кг 1600 төгрөг, 1-р гурил 1 кг 1300 төгрөг, цагаан будаа 1 кг 2200-4000 төгрөг, монгол төмс 1 кг 800 төгрөг, сонгино монгол 3000, лууван 1200 төгрөг байна. Өмнөх өдрөөсөө монгол сонгино 500 төгрөгөөр, лууван 200 төгрөгөөр тус тус өссөн байна.
Өглөөний байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 8000-8500 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, үхрийн ястай мах 9000-11000 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7300-7500 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдөртэй жижиглэнгийн үнийг харьцуулахад хонины ястай мах 500-1000 төгрөгөөр өссөн байна.
Харин махны бөөний үнэ нь хонины мах 6300-6800, үхрийн мах 7500-8000, адууны мах 6000, ямааны мах 4300-5000 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн бөөний үнэтэй харьцуулахад үхрийн мах бөөний үнэ нь 200 төгрөгөөр, хонины махны бөөний үнэ нь 200 төгрөгөөр тус тус буурсан байна.
Махны нийлүүлэлт 82,5 тн болж, өмнөх өдрөөсөө 9,1тн-оор буурсан байна.
3. Баянзүрх дүүргийн Шинэ сансар захад Мөн монгол сонгино 3500 төгрөг байсныг 3000 төгрөг болгон бууруулж зөрчлийг арилгуулсан.
4. Хэрэглэгчийн мэдээллийн төвийн 115 дугаарын утсанд ирүүлсэн гомдлын дагуу 2020 оны 11 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах “Тайхар” хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийхэд Түмэн шувуут ХК-ийн Түмэн С1 төрлийн өндгийг 340 төгрөгөөр авч 450 төгрөгөөр үндэслэлгүйгээр өндөр үнээр зарж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу иргэн Б. Ундрахыг 2 сая төгрөгөөр торгосон.
5. Алтжин бөмбөгөрт хонины цул мах 10000 төгрөгөөр зарагдаж байсныг 9000 төгрөг болгож буулгасан, Содон бөмбөгөрт 9500 төгрөгөөр зарагдаж байсан хонины цул махыг 9000 төгрөг болгож бууруулж зөрчлийг арилгуулсан.
6. Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Хоом ланд” хүнсний дэлгүүрийн үнэ хэвийн, нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүн үгүй, бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт хэвийн, халдвар хамгааллын дүрэм баримталж ажиллаж байв. Мөн тус дэлгүүр өндөгөө 420 төгрөгөөр худалдан борлуулж байсныг 400 төгрөгөөр буулгаж зөрчлийг арилгуулсан.
7. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17.00 цагийн байдлаар 115 утсанд 116, чатботод 24, дуут шуудангаар 100, ибаримт апликэйшнээр 11 иргэн, нийт 251 иргэн хандсан байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар