Энэ сарын 10-ны өдөр Булган аймгийн Хялгант тосгоноос Эрдэнэт ороод ирнэ гэж гэрээсээ гарсан 44 настай иргэн “М” одоо хүртэл сураггүй байна. Иргэн “М” нь гэрээсээ гарахдаа саарал өнгийн “Приус” маркийн машинтай явсан байна. Иргэн М-тэй нь нэг хүнтэй хамт явсан гэдгийг ар гэрийнхэн нь мэдээлсэн бөгөөд тэп хамт сураггүй болоод 13 хоноод байна.
Сураагүй болсон М-ийн ээж Ц.Долгорсүрэн мэдэгдэхдээ, “Хүүгээс маань ямар ч сураг гарахгүй байна. Маш их санаа зовж шөнө ч нойр хүрэхгүй байна. Цагдаа нар хайж байгаа гэсэн боловч ямар ч мэдээлэл бидэнд өгөхгүй байна. Дансан дахь мөнгө нь энэ 12 хоногийн хугацаанд огт хөдлөөгүй байна. Хүүг маань харсан үзсэн хүн байвал цагдаад яаралтай мэдэгдээч гэж гуйж байна” гэсэн байна.
Иймд сураггүй алга болсон иргэдийг харсан хүмүүс байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тусална уу.