Хөвсгөл аймаг дахь сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ
2020-11-24 08:40

Хөвсгөл аймгийн төрийн албан хаагч нарын дунд хийсэн түргэвчилсэн оношлуурын тандалт шинжилгээгээр 2 сэжигтэй тохиолдол илэрснийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд илгээсэн. PCR шинжилгээний хариу өчигдөр 18 цаг 30 минутад сөрөг гарсан гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.