Ахмад багш А.Бадамгарав боловсролын салбарт 40 гаруй жил ажиллаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа нэгэн. Багшаас захирал хүртэл хариуцлагатай албыг хашиж явсан тэрээр 15 жил Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуулийн захирал хийжээ. 2003 оны тавдугаар сарын 20-ны өдрийг тэр мартдаггүй гэдгээ хуучилж байна.

Тэр өглөө сургуулийнх нь биеийн тамирын талбайд хүнд даацын автомашинууд нэвтэрч, 500 машины автозогсоол барих ажлыг юу юугүй эхлүүлсэн аж. Багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл энэ талаар хотын захиргаанд мэдэгдэж, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдтой уулзжээ. “Би ч М.Энхболд даргад учир байдлаа хэлээд гарахдаа итгэл муутай байж билээ.

Ингээд л сургууль маань спортын талбайгүй болох нь гэж бодсон. Гэтэл хэдхэн хоногийн дараа сургууль цэцэрлэгийн талбайд боловсролын салбараас өөр зориулалттай барилга, байгууламж бариулахгүй гэсэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм” гэж хэлээд “Одоо энэ талбайд хүүхэд залуус спортоор хичээллэж, хөгшид амарч нарлаж суудаг болсон доо” гэж байв.

Энэ бол Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар дунд сургуулийн хажуу талын хөлбөмбөгийн талбайн жижигхэн түүх. 14 жилийн өмнө хотын дарга М.Энхболдын захирамжаар авч үлдэж чадсан энэ талбайдаа сонгинохайрханчууд өчигдөр 5000-уулаа цуглажээ. Шалтгаан нь МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд иргэд, сонгогчидтой энд уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.

70 мянга гаруй өрх, 300 мянга гаруй иргэнтэй Сонгинохайрхан дүүргийнхэн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд саналаа өгөхөө аль хэдийнэ шийдчихжээ. Тэд бүтэн хариуцлага нэхэхийн тулд бүрэн итгэл хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийнхэн 2016 оноос эхэлсэн шат, шатны сонгуульд МАН-ыг багаар нь итгэж сонгосон.

УИХ-д энэ дүүргийг төлөөлж суугаа зургаан гишүүн нь бүгд МАН-ынх. Нийслэлийн ИТХ-д хуралд төлөөлөх есөн төлөөлөгч нь ч бас л МАН-ынхан. Дүүргийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн 39 нь МАН-аас нэр дэвшиж сонгогдсон хүмүүс аж. Шат шатны сонгуулиар МАН-д багаар нь итгэл хүлээлгэсэн учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ч эргэлзэлгүй МАН-аас нэр дэвшигчид саналаа өгнө гэж байлаа.

М.Энхболдыг сонгинохайрханчууд итгэж сонгох эхний шалтгаан нь МАН-ын нэр дэвшигч гэдэгтэй нь холбоотой гэсэн үг. Дүүрэг дээр гаргасан шийдвэрийг НИТХ-ын төлөөлөгчид нь дэмжиж, УИХ нь хуулиа баталгаажуулж, Ерөнхийлөгч нь бодлогоор зангидах нь юу юунаас чухал гэдгийг сонгинохайрханчууд онцолж байна.

Тэгвэл М.Энхболдыг сонгож байгаа хоёрдугаар шалтгаанаа тэд хувь хүнтэй нь холбож тайлбарлалаа. Ерөнхийлөгч гэдэг айлаар яривал эцэг нь. Төрийн тэргүүн ч, гэрийн эзэн ч төвшин амгалан хүн байвал өөдөлж дэвшдэг. Өөрөө мэдлэг боловсролтой байж бусаддаа үлгэрлэнэ, өөрөө эв эетэй байж бусдыгаа дагуулах учиртай. Иймээс л төр тэргүүлэх шалгуурт боловсролоороо ч, зан чанараараа ч М.Энхболд л тэнцэнэ гэж үзсэн хэрэг.

5000 гаруй хүн оролцсон энэ уулзалт дээр “Эв эе” хамгийн чухал тухай олон хүн саналаа хэлсэн. Монголчуудын хамгийн том дайсан нь хагарал, талцал, хуваагдал болчихоод буйг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнхэн сануулж, нэр дэвшигч М.Энхболд ч хүлээн зөвшөөрч байсан юм. Үндэсний эв нэгдлийг хангаж, бэхжүүлэх ёстой Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболд хамгийн тохирох хүн нь гэдгийг ч энэ дүүргээс дөрвөн удаа УИХ-д сонгогдсон гишүүн Д.Тэрбишдагва ч бас онцолсон.

“ЭВТЭЙ МОНГОЛ ЭЭЛТЭЙ ТӨР”-ийг уриалж байгаа М.Энхболдын тухай нэгэн түүхийг тэр хуучилсан юм. “Би түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. М.Энхболд дарга бол эв эеийг олохдоо хамгийн сайн хүн. Түүний тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсны хувьд ямархуу буурьтай, суурьтай, төвшин, хамгийн гол нь эв эеийг хангаж чаддаг хүн бэ гэдгийг нь мэдэх юм.

Та бүхэн санаж байвал М.Энхболд даргын тэргүүлж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт таван намын дарга сууж байлаа шүү дээ. Яггүй улстөрчид. Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан хүн ч хоёр, гурав байсан. Б.Жаргалсайхан, М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Л.Гүндалай гээд шаггүй улстөрчдийг эв нэгдэл дор зангидаж, Монгол Улсын хөгжлийн төлөө олон ажлыг тэр хийж чадсан. Харин одоо Төрийн тэргүүнд нэр дэвшээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь үндэсний эв нэгдлийг хангах билээ” гэж байв.

Нээрээ ч монголчууд эвтэй байхдаа, нягтарч чадахаараа хүчтэй болдгийг өнгөрсөн түүх ч, өнөөгийн үйл явдал ч баталдаг. Монгол Улсын эдийн засаг тийм ч таатай бус, хямрал хүндрэлийн зааг дээр байх үед М.Энхболд Ерөнхий сайдаар томилогдож, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгуулж, эдийн засгийн өсөлтийг 10 хувьд хүргэж, цалин тэтгэврийг хамгийн өндөр хувиар нэмж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин өсгөж чадаж байсан түүхтэй. 2016 онд ч ялгаагүй 17.5 хувьд хүрч өсч байсан эдийн засгийг нэгхэн хувь болтол нь унагасан АН-аас засгийн эрхийг хүлээж авсан МАН энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.2 хувийн өсөлт гаргаад ажиллаж байгаа билээ.

МАН-ын дарга М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ “Монгол төр-Монгол гэр” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тооно, хана, унь, багана, үүд гэсэн таван чиглэл бүхий хөтөлбөрийнх нь “Багана” хэсэгт Баялаг бүтээгч, дундаж давхаргаа дэмжих тухай бүхэл бүтэн бүлэг бий.

“Тогтвортой өсөлттэй эдийн засаг бол улс гэрийн маань багана” гэж үзэж буй М.Энхболдын хөтөлбөрийн энэ бүлэг Сонгинохайрхан дүүргийн бизнес эрхлэгчдийн эрх ашигт ихээхэн нийцэж байгаа ажээ.

Эгнээндээ 1000 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн Сонгинохайрхан дүүргийн Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооныхон нэр дэвшигч М.Энхболдод улаан хүрэн дээл урласнаа энэ үеэр гардуулан өгсөн юм. “Монгол төрийн тэргүүн болоод монгол түмний наадмаа энэ дээлийг өмсөж нээгээрэй” гэсэн ерөөл өргөснийг эцэст нь тодотгоё.

Эх сурвалж: Х.Тэргэл

                      http://nam.mn/a/6a5

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн