АНУ-ын эрдэмтэд 78-аас дээш насны 712 эмэгтэйн тархины хэмжээг 5 жилийн турш судлаад агаарын бохирдол тархины хэмжээг хоёр дахин багасгаж, альцгеймерийн өвчин үүсгэдэг болохыг тогтоожээ.
Эмэгэйчүүд эрчүүдийг бодвол Альцгеймерийн өвчнөөр илүү өвчилдөг. Тиймээс эрдэмтэд бичил тоосонцор, химийн бодис бүхий агаарын бохирдол эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан аж. Гэтэл 5 жилийн хугацаанд агаарын бохирдол хамгийн ихээр өртсөн эмэгтэйчүүдийн Альцгеймерийн өвчинд нэрвэгдэх магадлалтай тархины хэсэг нь илүү агшжээ.
Тархины хэмжээ багасах нь зөнөглөх, Альцгеймерийн өвчинтэй болох эрсдэлтэй хүчин зүйлсэд ордог. Гэхдээ агаарын бохирдол үүнд нөлөөлдөг үү гэдэг нь саяхныг болтол тодорхойгүй байсан юм.
“Бидний судалгаагаар 70-80 насны, агаарын бохирдолд илүү өртсөн эмэгтэйчүүд Альцгеймерийн өвчинтэй холбоотой тархины өөрчлөлтийн өндөр эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Эдгээр хор нь тархины бүтэц буюу тархины мэдрэлийн эсүүдийн сүлжээг гэмтээж, өвчлөлийг нэмэгдүүлдэг байна” хэмээн Лос-Анжелес дэх Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Диана Юнан Neurology: Clinical Practice сэтгүүлд гаргасан нийтлэлдээ өгүүлжээ.