Дэлхийд тархсан цар тахлын 3 дахь давлагаанаас үүдэн дэлхийн томоохон хотууд эль хуль мэт харагдах болсон.
Улс орнууд нийтийг хамарсан хөл хорио тогтоож, аюулт өвчний тархалтыг барьж авахыг хичээж буй энэ цаг дор хүн бүр өөрийн хайртай бүхнээ халдвараас сэргийлж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх нь хамгийн зөв сонголт гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсаар байна. Энэ л шалтгаанаар эзгүйрэх болсон их хотуудын зарим гудамжаар аялцгаая!
Эх сурвалж: MNB